ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ХАРУУЛ

ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧДАД ГАМШИГ ОСОЛ, 

ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР

ТАНХИМЫН СУРГАЛТ, ДАДЛАГА

ЯВУУЛСАН ТАЙЛАН

 

2015.10.21.                                                                                                                                                                              Улаанбаатар хот

              2015 оны 10-р сарын 21-ны өдрийн 11.00 цагаас 13.00 цагийн хооронд Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн дэслэгч Б.Сүмбэрхүү Төрийн тусгай хамгаалалтын газрын харуул хамгаалалтын 25 ажилтан албан хаагчдад гамшиг осол, газар хөдлөлт, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээлээр танхимийн сургалт, гал унтраах дадлага сургалт явууллаа.

Сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулж явууллаа.

             1.Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай мэдээлэл солилцох, зарлан мэдээлэх журам, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гарсан гал түймрийг унтраах аргачилал, багаж зэвсэглэмжийн бэлтгэл бэлэн байдал, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, Газар хөдлөлтийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Галын аюулгүй байдлын тухай хууль  тогтоомж, норм  стандартууд урьдчилан сэргийлэх арга зам, гарсан гамшиг-осол, гал түймэр гарч байгаа нөхцөл шалтгаан тоо баримт, гал түймрийн тухай үндсэн ойлголтын талаар сургалт оров.

              2.Тэвшинд асаасан галыг биечилэн гал унтраагуул ашиглан унтраах дадлага сургууль хийж гарсан алдаа дутагдал, ололтой талуудыг нийт хичээл сургалтанд хамрагдсан ажилтан албан хаагчидад зааварчилгааг өгч ажиллаа.

              Төрийн тусгай хамгаалалтын газрын харуул хамгаалалтын мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд танхимын сургууль, дадлага ажилд идэвхитэй оролцов. Цаашид байгууллагын бэлэн байдлын төлөвлөгөөнд тодотгол хийж, бүх ажилтангуудыг хамруулан  мэргэжлийн ангиудын хийх ажлыг тодотгож,  эмнэлгийн анхан шатны сургалтыг хүн болгонд эзэмшүүлж, гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаар дотоодоо сургалтыг зохион байгуулж явуулах талаар зөвөлөгөө өгч ажиллаа.