"Шунхлай" ХХК-ны Орхон аймаг дахь салбар нефть бүтээгдэхүүн хадгалах агуулах болон шатахуун түгээх станцын түгээгч, ажилчдад галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, гал түймрийн тухай ойлголт, гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүргийн талаар 2 цагийн танхимын сургуулийг Гал унтраах 56 дугаар ангийн захирагчтай хамтран зохион явууллаа.  Сургалтанд нийт 26 ажилчид хамрагдсан.