Увс, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хамтарсан “Хээрийн дадлага сургууль”-г 2015 оны 11 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд Үүрэг нууранд зохион байгуулж явууллаа. Дадлага сургуулийн үеэр Марш тактикийн тэмцээн, Усны гүний шумбалт, Уулнаас эрэн хайх, аврах ажиллагааг тус тус зохион байгуулж явуулсан. Дээрх дадлага сургуулийг зохион байгуулж явуулснаар албан хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, чадвар дээшилсэн зэрэг үр дүн гарсан.