Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 1/2791тоот үүрэг, ОБЕГ-ын ГУСГын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 6/2821 тоот албан бичгийн дагуу "Галын аюулгүй байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг Дорноговь аймгийн төв талбайд 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11.00-16.00 цагийн хооронд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр галын аюулаас урьдчилан сэргийлэх шторк, "Аврагч мазаалайн зөвлөмж, "Галын аюулгүй байдлын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгыг төв талбайн LED зурагтаар гарган танилцуулж, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх гарын авлага зөвлөмжийг тараан сурталчилж, болзошгүй гал түймрийн үед ашиглагдах автомашин, техник, аврах багаж хэрэгслийг тайлбарлан танилцуулах ажлуудыг зохион байгууллаа.Өдөрлөгөөр Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн баталсан төлөвлөгөөний дагуу  аврах гал унтраах техник, багаж зэвсэглэмж, онцгой байдлын газраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн хууль эрх зүйн баримт бичгийн талаар танилцуулга хийж санамж гарын авлага материал тараан өгч ажилласан.

Мөн орон нутгийн 2 телевиз 2 FM радиогоор танилцуулга явуулж, гадна талбайн телевизээр хуулийн талаархи сурталчилгааг явуулж,  зөвлөмжүүдийг иргэдэд сурталчилж ажиллаж байна.Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд гамшгаас хамгаалах мэргэжлийн 11 анги, Сайншанд сумын 6 багийн ард иргэд нийт 520 хүн хамрагдлаа.