Галын аюулгүй байдлын тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хууль сурталчилах өдөрлөг арга хэмжээг тус аймгийн "Баганат талбай"-д зохион байгуулав. Уг өдөрлөг арга хэмжээнд иргэд, аж ахуй нэгж, байгууллагын нийт 500 орчим хүн оролцон иргэний болон байгууллага, аж ахуй нэгжийн удирдлагын эрх, үүрэг, хүлээлгэх хариуцлагын талаар мэдлэг ойлголтоо дээшлүүлэн. Өдөрлөг арга хэмжээтэй холбогдуулан гал унтраах багаж техник хэрэгслийг дэлгэн олон нийтэд танилцуулж, хуулийн холбогдох зүйл заалтуудаар брошур хэвлэн 500 ширхэгийг тараасан. 

Шинэчлэгдсэн хууль болон аймгийн хэмжээнд гарч байгаа гал түймэр, гамшиг ослын талаар нэвтрүүлэг бэлтгэн иргэд, олон нийтэд 10 удаагийн давтамжтайгаар хүргэж ухуулга хийж ажилласан.