Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний намар цагийн спортын арга хэмжээний нээлт Хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэллээ.Спортын арга хэмжээний нээлтэнд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Т.Болдбаатар, Онцгой байдын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Нэргүй, Цагдаагийн газрын дарга,цагдаагийн хурандаа Н.Батбаяр нар оролцож бие бүрэлдэхүүнд спортын өндөр амжилт хүслээ.
Хөл бөмбөгийн тэмцээнд тус газрын Захиргаа удирдлага, Аврах, гал унтраах 27-р ангийн 1, 2, 3, 4-р салаа, Эрэн хайх аврах салбарын нийт 6 баг 2 бүсэд хуваагдан өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд  Онцгой байдлын дэслэгч Х.Мөнхбат ахлагчтай Эрэн хайх аврах салбарын баг шалгарч алтан медаль шилжин явах цомын эзэн боллоо. Хоёрдугаар байранд Онцгой байдлын дэслэгч С.Ганболд ахлагчтай 1 дүгээр салаа, гуравдугаар байранд Онцгой байдлын дэслэгч О.Бямбадорж  ахлагчтай 2 дугаар салааны баг тамирчид тус тус шалгарч бусдыгаа хошуучиллаа.

 

Мэдээг түгээх: