ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 4-Р ХОРОО

”ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 50 ДУГААР СУРГУУЛЬД

ГАЛ УНТРААХ  ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЯВУУЛСАН

ТУХАЙ ИЛТГЭХ ХУУДАС

 

2015.10.20.                                                                                                                                                                                            Улаанбаатар хот

            Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газраас 2015 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор НОБГ-ын ГТТХ, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах 10-р анги “Хүүхдийн хөгжлийн сан”, тус сургуулийн захиргаа ажилтан албан хаагчид, гамшгаас хамгаалах орон тооны бус штабын үйл ажиллагаатай харилцан, уялдуулж, нэгдсэн зохион байгуулалтаар ханган, гал түймэр, гамшиг ослын үед ажиллах сургалт, дадлагын мэдлэг эзэмшүүлэх зорилгоор гал унтраах тактикийн сургуулийг зохион байгуулж явууллаа.                                                                                                                                                 

2015 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10:00 цагаас 11:30 цагт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 50-р сугуулийн сурагч, багш, ажилчидад гамшиг осол, гал түймрийн үед өөрийгөө болон бусдыг хэрхэн аврах, гамшгийн болон гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах талаар сургалтыг зохион байгуулж, сургалтын үеэр хийгдэх томилгоот бүрэлдэхүүнийг танилцуулж ажилласан.

                 2015 оны 10-р сарын 20-ны өдөр “Газар хөдлөлтийн улмаас тус объектын  1 давхарт “Номын сан” 6х8 хэмжээтэй өрөөнд гал гарсан, улмаас ажилчин албан хаагчид, сургуульд байсан сурагч ажилчдыг аврах, гал түймрийг унтраах арга хэмжээ авах шаардлагатай байна” гэсэн цагийн байдал өгөгдсөний дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс,  Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, сургуулийн 1074 сурагч багш ажилчдыг аюулгүйн бүсэд нүүлгэн шилжүүлж аврах ажиллагаа, гал унтраах, эмнэлгийн анхны тусламж гэсэн үйл явцаар оролцлоо.

Тактикын сургуульд сургуулийн 86 багш, ажилчид, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр  унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр салааны 18 албан хаагч,/ 3,5тонн 20-86 УНБ, 8тонн 20-91 УНБ, гэрэл холбоо Гамгаас хамгаалах хүүхдийн оролцооны бүлгийн 25 сурагч, нийт 129 ажилтан албан хаагчид тус тус оролцлоо.

Тус сургууль 2 үе шаттайгаар зохион байгуулсан ба 1-р үе шат 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдөр багш ажилтан албан хаагч болон өсвөрийн гал сөнөөгч нарт “Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сэдвээр зохион байгуулах, 2-р үе шат “гамшиг осол, гал түймэр” гэсэн түгшүүрийн дохио өгч ажилтан албан хаагчид болон сурагчдийг аюулгүйн бүсэд нүүлгэн шүлжүүлэх ,орон тооны бус штаб, мэргэжлийн анги гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургалт гэсэн 2 үе шаттайгаар явуулж сургуульд орлцож байгаа багш ажилчид болон сурагчид идвэхтэй сайн оролцсон.

Сургуульд оролцсон хэсэг тус бүрийн гүйцтгэсэн үүрэг:

1-р хэсэг: Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн 1-р салааны албан хаагчид тус сургуулийн Номын санд гарсан гал түймрийг унтраах, хайгуулын  үйл ажиллагааг явуулж, Хорт хий утаанд боогдсон 4 сурагчийг утаажилтын бүсээс гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.

2-р хэсэг Тус барилгын 2, 3-р давхарт байсан 4 сурагчыг аврах олс болон 3 сундаг шат ашиглан гаргаж сургуулийн эмнэлэгийн бүлгэд хүлээлгэн өгөх.

3-р хэсэг гал унтраах явцад хуримтлагдсан усыг зайлуулах болон суурин болон зөөврийн гэрэлтүүлгээр тус объектын зам гарцыг гэрэлтүүлэн ажилласан.

 

ДҮГНЭЛТ: Тус тактикийн сургууль дээр салааны бие бүрэлдэхүүн ямар нэгэн техникийн алдаа дутагдалгүй ажилласан болно.