Аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/134 тоот захирамж, 04 дүгээр сарын 28-ны өдрийн баталсан удирдамж, Онцгой байдлын газрын даргын 04 дүгээр сарын 28-ны өдрийн баталсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 02-07-ны хооронд Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын ахмад Л.Баянбаатараар ахлуулсан ажлын хэсэг Шарга суманд гамшгаас хамгаалах "Иж бүрэн", Баян-Уул суманд "Команд штаб", Жаргалан, Хөхморьт, Тайшир сумдад "Аймгийн Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг"-ийг тус тус зохион байгууллаа. Уг сургуульд сумдын онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 385 албан хаагч, 110 иргэн, томилгоожсон техник, багаж хэрэгслийг бүрэн хамруулж, 4 үе шаттай зохион байгууллаа.