Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/219 тоот захирамжийн дагуу, Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/104 тоот тушаалыг үндэслэн Мөнххайрхан суманд Гамшгаас хамгаалах "Иж бүрэн" сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд төлөвлөгөөний дагуу зохион байгууллаа. Сургуулийн удирдагчаар Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа С.Өлзийхишиг ажиллаж, Онцгой байдлын газраас томилогдсон ажлын хэсэг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сумын Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг томилгоожуулж сумын Засаг даргын захирамжаар батлууллаа.