Онцгой байдлын ерөнхий газраас Мерси кор олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй LTS 2 төслийн хүрээнд Архангай аймгаас бэлтгэгдсэн сургагч багш нар Архангай аймгийн Өгийнуур суманд 16 цагийн сургалтыг зохион байгуулж тамгын газар, байгуулага аж ахуй нэгжийн удирдлага, багийн засаг дарга, малчдын төлөөлөл зэрэг малчид болон бодлого боловсруулагчид 30 хүнийг хамруулан сум, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд мал сүрэгт чиглэсэн онцгой байдлын үеийн асуудлыг тусгуулан тодотгол хийлгэж, гамшгийн эрсдлийг амжилттай даван туулсан олон улсын болон Монголын сайн туршлагыг таниулан, харилцан туршлага солилцлоо. Сургалтын явцтай АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагын болон Монгол дахь суурин төлөөлөгч, LTS төслийн зохицуулагчид танилцлаа.