Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаарын сарын 19-ний өдрийн А/219 дугаар захирамж, Онцгой байдлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/106 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургуулийг Дуут, Үенч сумдад 2015 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.Сургуулийн удирдагчаар Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын дэд хурандаа С.Өлзийхишиг ажиллаж, онцгой байдлын газраас томилогдсон ажлын  хэсэг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сумын Онцгой комисс Гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг томилгоожуулж, сумын Засаг даргын захирамжаар батлуулан гамшгаас хамгаалах албад болон мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд гамшгийн үед гүйцэтгэх үүрэг, чиглэлийн дагуу 5 цагийн танхимын сургалт, 4 цагийн дадлага сургууль зохион байгууллаа. Мөн үүссэн нөхцлөөр цагийн байдал өгч аюулт үзэгдэл тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар сургуулилт хийлээ.