АНУ-ын Гамшгийн аюулыг бууруулах газрын санхүүжилтээр Мерси Кор ОУБ-га, ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа "Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь" төслийн хүрээнд "Гамшгийн аюулыг тооцъё, эртлэн төлөвлөе, эрсдэлгүй давъя" сэдэвт сургалтыг орон нутагт бэлтгэгдсэн сургагч багш нарын хамт тус аймгийн Цэнгэл суманд зохион байгуулан явууллаа. Сургалтыг суралцагчдын оролцооны аргаар зохион байгуулж, гамшгийн менежмент, цаг агаартай холбоотой мэдээлэл хүлээн авах тогтолцоо, онцгой нөхцөл байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлох, төлөвлөх, хор уршгийг арилгах, бууруулах аргачлал, заавар, стандартын талаар зохих мэдлэг чадвар эзэмшүүллээ.