Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар алба хаагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд “Эрүүл мэнд- Чийрэгжүүлэлтийн танхим”-тай боллоо.
Нээлтийн арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Г.Нэргүй, тус газрын анги, салбарын дарга нар, тамирчин алба хаагчид, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Оюунцэцэг нар оролцлоо.
           Энэхүү чийрэгжүүлэлтийн танхим нээгдсэнээр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 27 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Улсын нөөцийн салбарын офицер, ахлагч, аврагч, гал сөнөөгчдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, тэднийг нийтийн биеийн тамир, спортод өргөнөөр хамруулж, эрүүл мэндийг сахин хамгаалах явдлыг бэхжүүлэх, хөдөлгөөний хомсдол, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахад чухал хувь нэмэр болох юм.
      “Эрүүл мэнд-Чийрэгжүүлэлтийн танхим”-д өмнө нь ашиглаж байсан нийт 2,0 сая төгрөгийн  үнэ бүхий чийрэгжүүлэлтийн иж бүрэн тоног төхөөрөмжийг байрлуулсан байна. 



    Мэдээг түгээх: