Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3 дугаар Амбулаторийн эмч, ажилтан албан хаагч нарт дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа А.Батбаяр, онцгой байдлын дэслэгч Д.Алтантуяа нар 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 10.00-15.00 цагийн хооронд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх тухай танхимын сургалтыг зохион байгуулж, сэрэмжлүүлэх 5 төрлийн 60 ширхэг гарын авлага материалын тарааж ажиллалаа. Сургалтанд 58 ажилтан, албан хаагчид оролцлоо.