Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ариун гүнгарваа" ХХК-ийн худалдааны төвийн түрээслэгч, ажилтан, албан хаагч нарт аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг сургалтыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Гамшгаас хамгаалах, төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын дэд хурандаа А.Батбаяр, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, онцгой байдлын онцгой  байдлын дэслэгч Д.Алтантуяа нар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13:00-15:00 цагийн хооронд зохион байгууллаа. Сургалтанд хамрагдсан тус худалдааны төвийн 32 түрээслэгч, ажилтан албан хаагч нарт объектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх галын аюулгүй байдлыг хангуулах, гал унтраагуур хэрхэн ашиглах тухай  дадлага сургуулийг зохион байгуулж, 30 гаруй гарын авлага тарааж ажилласан.