Аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ны өдөр баталсан “Аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг сумдад явуулах ажлын удирдамж”-ийн дагуу 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 25-ны хооронд Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун сумдад Монгол Улсын Гамшгаас хамгаалах болон Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс, Онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Засаг даргын албан даалгавар, захирамж, Онцгой байдлын хэлтсийн даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, өнгөрсөн онд хэрэгжүүлсэн арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаанд шалгалт хийж, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөлт, ажлын явц, үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, тухайн орон нутгийн удирдлага, Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, бэлтгэл, бэлэн байдал зэргийг иж бүрэн шалгалт хийж ажиллалаа.