Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах анги, Эрэн хайх аврах салбарын гал унтраах автомашин, шуурхай албаны автомашины жолооч нарын дунд “Ур чадвар, уран жолоодлого” тэмцээнийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 52 дугаар ангийн талбайд зохион байгуулж явууллаа. Уг тэмцээнд нийт 17 жолооч ур чадвараа сорин өрсөлдлөө.