ОХУ-ын  Онц байдлын яамны Сибирийн байгалийн чанд дахь Эрэн хайх аврах отрядын сургалтын баазад гүний шумбалтын 4-р зэрэг олгох 248 цагийн сургалтанд ОБЕГ-ын харьяа анги, байгууллагын 6 албан хаагч хамрагдсанаас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын  Эрэн хайх аврах салбарын усчин аврагч онцгой байдлын дэд ахлагч Б.Тэнгис 2015 оны 09 дүгээр сарын 07-ноос 10 дугаар сарын 15 хүртэл хамрагдаж онц дүнтэй төгслөө.
Онцгой байдлын ерөнхий газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан багшлах эрхийн сургалтанд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Сургалт,сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн онцгой байдлын дэслэгч П.Одонтуяа 2015 оны10 дугаар сарын 01-16-ны өдрийг хүртэл амжилттай суралцаж төгсөн, боловсролын сургалтын байгууллагад багшлах эрхийн үнэмлэх авлаа.
Онцгой байдлын газрын дарга онцгой байдлын дэд хурандаа Г.Нэргүй дэд ахлагч Б.Тэнгис, дэслэгч П.Одонтуяа нарт амжилттай төгссөнд баяр хүргэж амжилт хүргэлээ.