Гамшиг ослын үед үүссэн нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэх, газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах, анхны тусламж үзүүлэх мэдлэг, чадвар, дадлага эзэмшүүлсэнээр гамшгийн эрсдэл, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осолд өртөхөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаан сургах зорилгоор Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард иргэд, ЕБС-ийн багш, сурагч, ажилчидад Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу хичээл сургалтыг зохион байгуулан ажиллаа.

Энэхүү удирдамжийн дагуу Сүхбаатар сумын Сүхбаатар өртөөнд хичээл сургалтыг зохион байгуулан явууллаа.