Дорнод аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГ-ын хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлөөс-Аймгийн хөгжил” соёл хүмүүжлийн ажлын нээлтийн арга хэмжээ 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөгжимт драмын театрт зохион байгуулагдсан.

Уг арга хэмжээнд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, БТСГазар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Төв номын сан, Энх зуслан, УЗХороо болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд,  оюутан, сургачид нийт 600 орчим хүн хамрагдсан.