Гамшгаас хамгаалах “Иж бүрэн” сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Номгон, Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг багуудын нийт 415 ард иргэдэд “Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх” болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг “Мал амьтны гоц халдварт өвчин”, “Газар хөдлөлт”, “Ахуйн гал түймэр”, “Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уламжлалт арга ухаан” сэдвүүдээр Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд нийт 8 цагийн танхимын сургалтыг зохион байгууллаа.