Заамар, Цээл, Угтаал сумдад гамшгаас хамгаалах арга зүйн сургалтын бодлого төлөвлөгөөг 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдөр газрын даргаар батлуулан 2015 оны 03 дугаар сарын 10, 11 өдрүүдэд  сум, багийн Засаг дарга, гамшгаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах менежментийн мэдлэгийг дээшлүүлэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгуллага хоорондын харилцан ажиллагааг жигдрүүлэх шалган туслах чиглэлээр Газрын төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагч, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллалаа.