Сумдын Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн тусгай чиг үүргийн бүлгийн гишүүд, сайн дурынханд “Гамшгаас хамгаалах анхан шатны мэдлэг олгох” сургалтыг Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төслийн санхүүжилтаар аймгийн Онцгой байдлын газрын сургалтын танхим, сэтгэл зүйн зурвасыг түшиглэн 2015 оны 10 дугаар сарын 05-аас 06-ны өдрүүдэд Сэргэлэн, Гурванзагал сумын Гамшгаас хамгаалах ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн тусгай чиг үүргийн бүлгийн 50 гишүүнийг хамруулан 12 цагийн онол, 6 цагийн дадлага олгох нийт 18 цагийн багтаамжтай зохион байгуулж сургалтад хамрагдсан иргэдэд “Гэрчилгээ” олгосон байна.