Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний дагуу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр аймгийн “Тусгаар тогтнол”-ын талбайд  Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдрийг “Аюулгүй амьдрах мэдлэг” уриатайгаар зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүлийн хэлтэс, Үйлдвэрчний эвлэл, Улаан загалмайн хороо, Гамшгаас хамгаалах зарим албад зэрэг нийт 7 байгууллагын 81 хүн оролцож 469 иргэдэд сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.