Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021.01.27-ны Гамшгаас урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажил зохион байгуулах удирдамжийн дагуу Сар шинийн баярын өдрүүдэд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх талаар иргэн, хуулийн этгээдийн хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, коронавируст цар тахлаас хамгаалах чиглэлээр дүүргийн 1, 2 дугаар хорооны ажлын албатай хамтран шуурхай албаны автомашины чанга яригчаар айл өрх, гудамж талбай, хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээ, олон нийтийн байгууллагын ойр орчимд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж ажиллалаа. Тус арга хэмжээнд Онцгой байдлын хэлтсээс 2 алба хаагч, хороодын ажлын албанаас 2 ажилтан хамрагдаж ажиллалаа. Нийт 165 айл өрх 521 иргэнийг хамрууллаа.