Цаг үеийн нахцөл байдалтай уялдуулан бага насны хүүхдийг ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, Сар шинийн баярыг зөвхөн ахуйн хүрээнд тэмдэглэх, иргэд аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлэхдээ бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилготой Орхон аймгийн Онцгой байдлын газар дарааах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. 

Томоохон худалдааны төвүүд дээр эргүүл шалгалтын хуваарь гарган тус хуваарийн дагуу алба хаагчид иргэдийг Ковид болон бусад болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, Цагдаагийн байгууллагатай хамтран үүрэг гүйцэтгэж байна. 

Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Сар шинийн баяртай холбогдуулан иргэдийг зөвхөн өрхийн хүрээнд гэр бүлээрээ баяраа тэмдэглэж, айлд зочилохгүй, зочин хүлээж авахгүй гэрээсээ гарахгүй байхыг уриалан постеруудыг бэлтгэн аймгийн телевизүүдээр болон тусгай үүргийн автомашины чанга яригч ашиглан Баян-Өндөр сумын багуудаар болон зах, худалдааны төвүүдээр иргэдэд зөвлөмж уриалгыг хүргэж ажиллаж байна.