Аймгийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу тус аймгийн Завхан, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн зэрэг сумдад зохион байгуулж явууллаа. Бэлэн байдлын үзлэгийн үеэр сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний техник хэрэгсэл болон хувийн бэлэн байдлыг шалгаж дүгнэн, заавар зөвлөгөө өглөө. Уг үзлэг шалгалтанд дээрх сумдын 920 томилгоот бүрэлдэхүүн 15 автомашинтай оролцсон. Үзлэгийн үеэр “Гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг төлөвлөх, зохион байгуулах нь” сэдэвт танхимын 16 цагийн сургалтыг зохион байгуулсан.