Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлсэн. Үйл ажиллагаа явуулах нийтлэг журамд “Байгууллагууд QR мэдээллийн системийг зайлшгүй ашиглана” гэж заасан

Тэгвэл Улсын Онцгой комиссын 42 дугаар тушаалын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газраас төлөвлөгөө боловсруулан ажлын хэсгийг томилж аймгийн хэмсжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд QR код уншуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлыг 3 өдрийн хуваарь гарган төлөвлөгөөний дагуу ажиллахад өнөөдрийн байдлаар 520 гаруй байгуулагуудыг шалгахад QR код нэвтрүүлсэн 280 нэгжүүд байснаас 240 гаруй байгууллагад заавар зөвлөмжийг өгч ажилласан. Мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сурвалжуудаар сурталчлан ажиллаж байна