Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг “Гүүд Нэйборс” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас өнөөдөр /2020.12.10/ “Ковид-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулахад зориулж зорилтот бүлгийн 500 өрхөд 25 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний багц хандивласныг Хан-Уул дүүргийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Аюулт цар тахлын үед сэтгэлийн хандив ирүүлж байгаа байгууллагууддаа Хан-Уул дүүргийн иргэдийнхээ өмнөөс ахин дахин талархсанаа илэрхийлье!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!