Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Улсын Онцгой комиссын 12 дугаар тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой комисс 08:00 цагт хуралдлаа. Хурлаар нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй хязгаарлалт, түүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.