Цар тахлын хоёр дахь давалгаа эхэлж, дэлхий нийтэд эрчимтэй тархаад байгаа Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид анги, байгууллагынхаа дотор, гадна орчин, өрөө тасалгаа, нэгж техник, багаж зэвсэглэмжийг зориулалт бүхий уусмалаар ариутган халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.

Халдвараас хамтдаа сэргийлье!