Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны ээлжит бус анхдугаар хуралдаан өнөөдөр /2020.11.27/ хуралдаж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг баталлаа.

2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтөнд: “Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ” гэж заасны дагуу зөвлөлийн гишүүд ажиллах журмыг шинэчлэн баталснаар, цаашид тус Зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллах юм.