Мэдээ мэдээлэл

20
11 сар
2020
ОРХОН АЙМАГТ КОВИД-19 ИЛЭРСЭНТЭЙ ХОЛБООТОЙГООР ТАРХАХ ЭРСДЭЛ МАШ ӨНДӨР ГЭЖ ҮНЭЛЭГДЛЭЭ

Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/601 дүгээр захирамжаар байгуулагдсан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлтийн бүлэг Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу “Орхон аймагт коронавируст халдвар 13 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор цаашид тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хийлээ. Үнэлгээгээр магадлал нь маш өндөр, үр дагаварын түвшин өндөр, эрсдэлийн үнэлгээний матрицаар МАШ ӨНДӨР эрсдэлтэй гэж үнэлэгдлээ. Үнэлгээний ажлын хэсгээс зөвлөмжийг хүргүүлэн, хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөд тусгуулан ажиллаж байна.