Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид коронавирусээс урьдчилан сэргийлж НӨХДӨӨ ХАМГААЛЪЯ-аяны хүрээнд хлораминтай их цэвэрлэгээг тогтмол хийж, хаалганы бариулыг нэг бүрчлэн ариутгагчтай бинтээр ороож, ард иргэдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийг хүргэн ажиллаж байна. Алба хаагч, иргэд та бүхэн өөрийгөө болон бусдыг хүндлэн амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, дээрх зөвлөмжүүдийг даган өөрийгөө болон бусдыг халдвараас сэргийлж “Нөхдөө хамгаалъя"- аянд нэгдээрэй