Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн үйлчлэх хүрээний алслагдсан нутаг дэвсгэрт байрлах Говил багт  Эрдэнэт ТӨХК-тай хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу усны төв шугам дээр 2 ширхэг Галын гидрантыг  2020 оны 02 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд суурилуулж ажилласан. Ингэснээр усан хангамжийг нэмэгдүүлж, болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилласан.