Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 20-нд цас, 24-ний орой ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/сек. Цас орох үеэр салхи ширүүснэ. Жаргалант суманд шөнөдөө 21-26 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн,Баян-Өндөр суманд шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна