Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Аймгийн хэмжээнд амны хаалтын хэрэгцээ их байгаатай холбогдуулан иргэд та бүхнийг  өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан даавуун амны хаалтыг өөрсдөө урлан хэрэглэхийг уриалж байна

Даавуун амны хаалтыг хийх болон хэрэглэхдээ анхаарах зөвлөмж

  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40 хэмийн халуун усанд савандаж угаана
  • 56 хэмээс дээш халуун индүүгээр индүүднэ
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд солино
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хооронд нь хольж болохгүй
  • Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
    Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
    Хамрын хэлбэр гаргасан байх,
    -Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,
  • Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,
  • Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,
  • Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.
  • Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.

“ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР”