Аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж Хүн ам олноор цуглардаг худалдааны төв, захууд зэрэг 22 аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбайд халдваргүйтгэлийн ажлыг зохион багууллаа.

Өнөөдрийн байдлаар хуваарийн дагуу Есөн эрдэнэ, Эрдэнэт их дэлгүүр, Төгөл худалдааны төв, Мэнд амар худалдааны төв, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ,  100 айл худалдааны ТТ худалдааны төв, Бичил худалдааны төв, Номин супермаркет, Танил техникийн зах, Барс-1, Худалдааны гудамж  зэрэг газруудад халдваргүйтгэлийн ажил хийгдсэн.

2020 оны 02 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд нийт 249,198 м2 талбайг 37 тн ус, 57 кг бодисоор  халдваргүйтгэлийн ажил хийгдээд байна.

Халдваргүйтгэл хийгдсэн тухайн өдөр дээрх аж ахуй нэгж, байгууллагууд ажиллахгүй байхыг худалдаа эрхлэгчид болон иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулж байна