Орхон аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн “Улсын онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх тухай" захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас цаг үеийн байдалтай уялдуулан иргэн бүрт хүртээмжтэй байдлаар өөрсдийн хүч, техник хэрэгслийг дайчлан чанга яригчаар болон орон нутгийн телевизүүдтэй хамтран урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүдийг түгээн ажиллаж байна. Хамтын хүчээр аюулт тахлыг даван гарцгаая