03 сарын 01-нд цас орно, 01-ээс 02-нд шилжих шөнөдөө ялимгүй цас,.Салхи ихэнх хугацаанд баруунаас 4-9 м/сек. Цас орох үеэр салхи ширүүснэ. 2,3-нд шөнөдөө 17-23 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад хугацаанд Жаргалант суманд шөнөдөө 15-20 градус хүйтэн, Баян-Өндөр суманд шөнөдөө 12-17 градус хүйтэн, нийт нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

Мөн хот хоорондын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг  Онцгой байдлын газраас анхааруулж байна