Аймгийн хэмжээнд COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Онцгой байлдын газар, Баян-Өндөр сум, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлэгийн байгууллага хамтран зохион байгуулж Хүн ам олноор цуглардаг худалдааны төв, захууд зэрэг 22 аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцууд, Ерөнхий боловсролын байгууллагууд болон хотын авто машины замуудаар халдваргүйтгэлийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж байна

Халдваргүйтгэлийг Супер килл бодисыг ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд Өнөөдрийн байдлаар нийт 599,538,86 км квадрат талбайг халдваргүйжүүлсэн байна

Халдваргүйтгэл хийгдсэн тухайн өдөр дээрх аж ахуй нэгж, байгууллагууд ажиллахгүй байхыг худалдаа эрхлэгчид болон иргэд үйлчлүүлэгчдэд анхааруулж байна