2020 оны 03 дугаар сарын 05-нд ялимгүй цас 07, 08-нд цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 4-9 м/сек. Цас орох үеэр салхи ширүүснэ. Жаргалант суманд шөнөдөө 18-23 градус хүйтэн, Баян-Өндөр суманд шөнөдөө 14-19 градус хүйтэн, 04-ны өдрөөс хүйтний эрч суларч Жаргалант суманд шөнөдөө 10-15 градус хүйтэн, Баян-Өндөр суманд шөнөдөө 5-10 градус хүйтэн, нийт нутгаар өдөртөө 0-5 градус хүйтэн байна.08-аас бага зэрэг хүйтэрнэ.

Ихэнх нутгаар дулаарч байгаатай холбогдуулан мөс цөмрөх аюул ихтэй байна иймээс мөсөн дээр зорчихгүй байх, зам нээсэнтэй холбоотойгоор авто тээврийн ослоос урьдчилан сэргийлж иргэд жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж зорчих, хол ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,  

Мөн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРААС АНХААРУУЛЖ БАЙНА