Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 4 дүгээр тушаал, Орхон аймгийн Засаг даргын 2020 оны А/86 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, COVID-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 03 дугар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нийт 700 гаруй айл өрхийн 2000 гаруй иргэдэд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг зөвлөмжийг өгч бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх зэрэгт хяналт тавьж, өрхийн эрсдэлийн үнэлгээ хийх тараах материал, ухуулга сурталчилгааг 700 ширхэг, мөн   Covid-19 вирусээс урьдчилан сэргийлж иргэдэд амны хаалтыг 500 ширхэгийг тарааж халдваргүйтгэлийн ажлыг тус сумын нийтийн эзэмшлийн талбай болон аж ахуй нэгж байгууллагыг хамран нийт 18430мталбайд 4 техник хэрэгсэлтэй Онцгой байдлын газрын ГТУА-56 дугаар ангийн 48 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулан ажилласан.