Covid-19 болон аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх самбаруудыг Орхон аймгийн Онцгой байдлын газар 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улсын чанартай зам дагуу өөрийн эзэмшлийн сурталчилгааны самбар дээр уриалга бүхий мэдээллүүдийг байршуулан ажилласан. Мөн аймгийн хэмжээнд сурталчилгааны самбар ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран Covid-19 вирусээс урьдчилан сэргийлэх самбарыг Төмөр замын өртөө, Говил, Гурван замын уулзвар зэрэг алслагдсан нутаг дэвсгэр бүхий газруудад байршуулан ажиллалаа.