Орхон аймгийн Онцгой байдлын газар олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо буюу MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг тус тус нэвтрүүлэхээр 2019 оны 08 дугаар сараас эхлэн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа билээ. 

  Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо” Олон улсын стандартын академийн сургагч багш нар болон “Mon sertf” ХХК-ийн тэргүүлэх болон ахлах, зөвлөх аудиторууд сургалт зохион байгуулж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Олон улсын стандартыг нэвтрүүлэхэд анхаарах зүйл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж,  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны санал солилцож ажилласан