Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу Гэр хорооллын айлуудын нүхэн жорлон буюу ариун цэврийн байгууламжийг ариутгах ажлыг Онцгой байдлын газар, Баян-Өндөр сум, Мал эмнэлэгийн газар хамтран 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Эрдэнэ багаас эхэллээ 

Энэ ажлын хүрээнд Баян-Өндөр суманд 13 мянга гаруй, Жаргалант суманд 500 гаруй буюу нийт 14 мянга орчим жорлонг ариутгана. Өнөөдрийн байдлаар Эрдэнэ баг, Дэнж баг, Уртын гол гэсэн 3 -н багийн 3504 айлын нойлыг ариутгаад байна. Цаашид мөн хуваарийн дагуу ариутгал үргэлжилнэ.