Мэдээ мэдээлэл

05
07 сар
2020
Гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр үзлэг шалгалтыг зохион байгуулж байна

Монгол улсын хэмжээнд Covid 19 цар тахал, үер усны аюул, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Орхон аймгийн онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүн 2020 оны 07 дугаар сарын 02-ноос 07-ныг дуустал аймгийн гэр хорооллын айл өрх орон сууцны иргэдэд, нийтийн эзэмшлийн зам  талбай , үерийн усны далан сувагт гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зөвлөмжүүдийг өгч ажиллаж байна

Ингэхдээ дараах 3 чиглэлээр хяналт зөвлөмжүүдийг хүргэж байна. Үүнд:

1 үерийн аюулаас урьдчилан сэргийлэх

2 covid -19 цар тахлаас урьдчилан сэргийлэх

3 гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 

Зохион байгуулалтын бүрэлдэхүүнд Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 56,58,68,81 дүгээр ангиуд болон баг хороодын хэсгийн ахлагч нартай хамтран мөн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзлэг шалгалттай холбогдуулан иргэдэд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг өгч  ажиллаж байна.