Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17.00-18.00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас Уртын гол, Шанд, Их залуу багийн үерийн уснаас хамгаалах далан, суваг хальж дээрхи багийн зарим айл өрхүүдийн нүхэн жорлон хальж, хашаандаа тарьсан ногоо сүйдэж, цөөн тооны хашаа хазаасан, нийтийн эзэмшлийн зам талбай дээгүүр үерийн ус давж урссан нөхцөл байдал үүссэн.

Онцгой байдлын газар,  Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сумаас нийт давхардсан тоогоор 142 ажилтан албан хаагч, иргэд  Хот тохижуулах газар, Эрдэнэт ус ДТС-ОНӨХК-аас универсаль техник-2ш, 4 өдрийн турш хамтран ажиллалаа.

Баян-Өндөр сумын 6 багийн 52 байршилд үерийн шуудууны хоолойны бөглөрөл гаргаж, 1670 метр газрыг техникээр, 630 метр шуудууг гараар ухаж нийт 2,3 км суваг шуудууг цэвэрлэж нийт 5000 орчим м2 тайлбайг сэргээж цэвэрлэсэн байна