Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Гэрээт гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, ахлах ахлагч С.Уранчимэг нь нэгэн ажлыг 2020 оны 05 дугаар сард санаачлан хэрэгжүүлсэн нь ангийнхаа арын талбайд хүлэмж барьж хүнсний нарийн ногоо тарих байв. Түүний хүсэл бодол нь биелэлээ олж ангийн захирагч болон алба хаагчдын дэмжлэгтэйгээр 12м-10м харьцаатай хүлэмжийг ангийнхаа арын талбайд барьж улаан лооль, өргөст хэмх, ногоон сонгино, шар хуайс модыг үрслүүлэн тариалж анхныхаа ургацын дээжийг аваад байна.