Мэдээ мэдээлэл

27
07 сар
2020
Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн гэрчилгээг гардан авлаа

Орхон аймгийн Онцгой байдлын газар Олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо буюу MNS ISO-9001, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO-45001 стандартыг тус тус нэвтрүүлэхээр 2019 оны 08 дугаар сараас эхлэн бэлтгэл ажлыг ханган ажилласан билээ. Энэ ажлын үр дүнгээ үнэлүүлж 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдөр баталгаажин Гэрчилгээг гардан авч тус тогтолцоог албаны үйл ажиллагаанд албан ёсоор  нэвтрүүлэн хэрэгжүүлж ажиллаж байна.